
Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн санхүүжилтээр 17 сая төгрөгийн өртөг бүхий шинэ ус түгээх байр ашиглалтад оруулжээ. Шинээр баригдсан ус түгээх байраар өдөрт 500 орчим өрхийн ам бүл үйлчлүүлэх аж. Өнөөдөр болсон нээлтэнд Ус сувгийн удирдах газрын зөвлөх Ш.Одгэрэл, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөл, 31 дүгээр хорооны Засаг дарга нар оролцжээ.
Д.ЖАРГАЛСҮРЭН