“Kia”-гийн бүтээсэн “Batman” төмөр хөлөг

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

“Kia”-гийн бүтээсэн “Batman” төмөр хөлөг

Өмнөд Солонгосын авто үйлдвэрлэгч “Kia Motors” компанийн Америк дахь үйлдвэр “DC Comics” хэвлэлийн компанитай хамтран “Бэтмэн” киноны баатрын таних тэмдэг бүхий төмөр хөлөг бүтээжээ. Kia Optima маркийн автомашины загвар дээр суурилан бүтээсэн Бэтмэний хөлгийг Нью-Йорк хотын “Time Warner” төвийн танхимд байрлуулсан байгаа гэнэ.

Зохион бүтээгчдийн зүгээс “Optima SX” атомашинаас санаа авч, ирэх сард Superman, Wonder Woman, Green Lantern, Cyborg зэрэг супер баатруудын “унаа”-г бүтээхээр болжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж