Хятад цөмийн аюулгүй байдалд онцгой анхаарна

Хуучирсан мэдээ: 2012.10.18-нд нийтлэгдсэн

Хятад цөмийн аюулгүй байдалд онцгой анхаарна

Хятадын Засгийн газраас Японы Фүкишимагийн атомын цахилгаан станцад болсон дэлбэрэлтээс сургамж авч, ирэх 2015 он гэхэд цөмийн аюулгүй байдлын олон улсын хэм хэмжээг мөрдлөг болгож, цөмийн үйлдвэрүүдийн аюулгүй байдлыг сайжруулах, цацраг идэвхит бодисын алдагдахаас сэргийлэх арга хэмжээ авахаар болжээ. Энэ ажилд нийт 80 тэрбум юань буюу 13 тэрбум орчим ам.доллар төсөвлөсөн байна.
 
БНХАУ ирэх хоёр жилийн хугацаанд шинээр 100 цөмийн реактор байгуулахаар ярилцаж байгаа бөгөөд үүнд аюулгүй байдлыг дээд зэргээр хангахад онцгой анхаарна гэдгээ ард иргэддээ мэдэгджээ. Түүнчлэн одоо байгаа 41 цөмийн үйлдвэрт хяналт, шалгалт хийхээр төлөвлөсөн байна. Мөн цөмийн хөтөлбөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс судалгаа шинжилгээ явуулж, одоо үйл ажиллагаа буй цөмийн үйлдвэрүүдэд шинэчлэлт хийж,  хуучирсан цөмийн тогоонуудыг солих гэнэ.

Хятадын Засгийн газрын төлөвлөснөөр ирэх 2020 он гэхэд дотоод дахь цөмийн үйлдвэрүүдийн аюулгүй байдал олон улсын хэмжээнд стандартад хүрэх аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж