
БНХАУ ирэх хоёр жилийн хугацаанд шинээр 100 цөмийн реактор байгуулахаар ярилцаж байгаа бөгөөд үүнд аюулгүй байдлыг дээд зэргээр хангахад онцгой анхаарна гэдгээ ард иргэддээ мэдэгджээ. Түүнчлэн одоо байгаа 41 цөмийн үйлдвэрт хяналт, шалгалт хийхээр төлөвлөсөн байна. Мөн цөмийн хөтөлбөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс судалгаа шинжилгээ явуулж, одоо үйл ажиллагаа буй цөмийн үйлдвэрүүдэд шинэчлэлт хийж, хуучирсан цөмийн тогоонуудыг солих гэнэ.
Хятадын Засгийн газрын төлөвлөснөөр ирэх 2020 он гэхэд дотоод дахь цөмийн үйлдвэрүүдийн аюулгүй байдал олон улсын хэмжээнд стандартад хүрэх аж.
Б.АНХТУЯА