News.mn @News_mn
АНЭУлсын Абу Заби хотод 10.14-17-ны хооронд ДАШТ-ний III дивизонд орох эрхийн төлөө Монгол, Гүрж, Грек, АНЭУ-ын багууд өрсөлдлөө. Тус дөрвөн багаас хоёр баг нь ирэх жилийн Өмнөд Африкийн Кейптаунд болох ДАШТ-нд зэрэглэл ахин оролцох юм. Ингээд тус багуудаас АНЭУ, Грекийн багууд шалгарлаа.
Манай улсын шигшээ баг эхний тоглолтоо Гүржийн багтай хийж 6:0-оор ялалт байгуулсан боловч Арабын нэгдсэн эмират улсын багд 3:2-оор дийлдлээ. Ингээд өчигдөр шийдвэрлэх тоглолтод Грекийн багт 5:2-оор ялагдсанаар ДАШТ-ий III дивизонд оролцох эрх авч чадсангүй.