Даргын зөвлөлийн хурал руу дайрч оров

Хуучирсан мэдээ: 2012.10.17-нд нийтлэгдсэн

Даргын зөвлөлийн хурал руу дайрч оров

УИХ-ын даргын зөвлөл буюу УИХ-ын дэд дарга, байнгын хороодын дарга нарыг уулзаж ажил төрлөө ярьж байхад УИХ дахь МАН-ын төлөөлийн гишүүд дайрч орлоо. Тэд Г.Батхүү, Д.Зоригт нараар УИХ-ын  гишүүний тангараг өргүүлэхийг хойшлуулахыг шаарджээ.

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болсон. Тэндээс УИХ-ын 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймагт нэр дэвшигчдийн маргааныг эцэслэж АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх шийдвэрийг СЕХ өчигдөр орой гаргасныг эсэргүүцэж улмаар УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид хандахаар болсон юм.

МАН-ын гишүүд УИХ-д олон суудал авсан нам  хүч түрэн шийдвэр гаргаж байна гэж үзэн маргаашаас тэмцэл хийж, жагсахаар болсныг УИХ-ын даргад дуулгав. Маргаашаас МАН-ын гишүүд Төрийн ордныг тойрч жагсч, гороолж тэмцлээ эхлүүлэхээр болсон гэлээ.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж