ОУОХ-ноос 2018 оны залуучуудын олимпийн наадмыг зохион байгуулах хүсэлтэй хотуудын мэдүүлгийг хүлээн авах хугацаа 10 сарын 15-нд дуусчээ. Цагтаа амжиж таван хот саналаа ирүүлсэн байна. Буэнос Аэрэс (Аргентин), Глазго (Их Британи), Гуадалахара (Мексик), Меделин (Колумби), Роттердам (Нидерланд) хотууд залуучуудын зуны гуравдугаар олимпийн наадмыг зохион байгуулахыг төлөө хүчээ үзэхээр болжээ. Сонгон шалгаруулах комиссийг саяхан ОУОХ-ны тамирчдын хорооны тэргүүнээс сонгогдсон туялзуур сэлэмч Клаудиа Бокель тэргүүлж байгаа юм. Нэр дэвшигч хотууд үзүүлэн болон видео танилцуулга хийсний дараа ОУОХ-ны гишүүдийн саналаар ялагчийг тодруулна. Уг чухал хурал 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Швейцарийн Лозанн хотноо болох юм.
Залуучуудын зуны олимпийн анхдугаар наадам 2010 онд Сингапур хотноо болсон бол хоёр дахь нь 2014 онд БНХАУ-ын Наньжин хотноо зохиогдох билээ.