
Булган аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн хамт олон дэлхийн стандартын өдрийг өчигдөр тэмдэглэн өнгөрүүлжээ. Энэ өдрийг “Бага зардал, илүү үр дүн бол стандартын үр ашгийг дээшлүүлнэ” уриан дор зохион байгуулсан гэнэ. Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн хамт олон урилгыг ажил хэрэг болгох эхний алхам болгож байгууллагадаа хог хаягдлыг ялган савлах сав бий болгосон байна. Тус байгууллага энэхүү санаачилгыг аймгийнхаа бусад байгууллагуудад хэвшүүлэх зорилт тавьжээ.
Д.ЖАРГАЛСҮРЭН