Хятад кибер гэмт хэрэгтэй тэмцэж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.17-нд нийтлэгдсэн

Хятад кибер гэмт хэрэгтэй тэмцэж байна

Хятадын цагдаагийн газраас интернэтийн сүлжээ ашиглан гэмт хэрэг үйлддэг бүлэглэлүүдтэй  хатуу тэмцэхийн тулд өнгөрсөн хоёр сарын турш цуврал ажиллагааны явуулж, 700 гаруй бүлэглэлийг илрүүлэн 8900 хүнийг баривчилсан байна. Энэ нь Хятадын Засгийн газраас интернэт орчин дахь гэмт хэрэгтнүүдийг цэвэрлэх ажлыг хүрээнд хийгдсэн ажлуудын нэг аж. Хятадын цагдаа нар интернэт кафе, сэжигтэй айл өрх, албан байгууллага, агуулахуудад нэгжлэг хийж, интернэт ашиглан хүмүүсийг луйвардаж, банкны данснаас мөнгө хулгайлдаг хакеруудыг баривчилж, хуурамч “PR” хийгчдийн үйл ажиллагааг зогсоожээ. Тусгай ажиллагааны үеэр энэ төрлийн 4400 орчим гэмт хэрэг бүртгэгдсэний дунд хууль бус хар тамхи, галт зэвсэг, сум худалддаг бүлэглэлүүд ч илэрсэн байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж