Хуурын чуулга дахин тоглохоор боллоо

Хуучирсан мэдээ: 2012.10.17-нд нийтлэгдсэн

Хуурын чуулга дахин тоглохоор боллоо

Гурван өдөр үзэгчдийг баярлуулсан Морин хуурын чуулгын уран бүтээлчид дахин тоглолт хийх нь. Тэд  20 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ. Тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Соёлын төв өргөөнд 17.30 цагт болох бөгөөд тасалбарын хувьд урьдын адил 20000, 10000 төгрөгийн үнэтэй байх юм шүү.

Тоглолт дахин болох сургаар аль хэдийн үзэгчид тасалбараа захиалаад эхэлсэн байна. Үзэж амжаагүй нь үзэж, үзсэн нэгэн нь дахин үзэж дэлхийд танигдсан Монгол Улсын Морин хуурын чуулгатай хамт байгаарай.
Та бүхнийг урьж байна

М.ДӨЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж