Дундговь аймагт хайгуул хийж байсан “Тайшен деволопмент“ компани, Гурвансайхан компанийн 1021 угаартай ураны хайгуулын зөвшөөрөл бүхий талбай Усны хайгуулын ажил явуулж байгаа талаар Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас шалгалт явуулж хууль бус гэж үзжээ. Шалгалтаар Усны хайгуулын өрөмдлөгийг ураны агуулга бүхий уст үе дээр хийж байгаа учраас өрөмдлөгөөс гарсан шлам, шавар чулуулаг болон шавхалтаас гарч буй ус ураны агуулгатай гэж үзжээ. Тиймээс тус компанийн усны эрэл хайгуулын зөвшөөрлийг 2012 оны аравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосон байна. “Тайшен деволопмент” ХХК нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт МҮ-017028 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэрийн хэрэгцээнд зориулж усны эх үүсвэрийн хайгуул хийх зөвшөөрлийг 2007 онд Өндөршил сумын Засаг даргын тамгын газраас авч, Усны эрэл хайгуулын ажлын техникийн даалгаварыг Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Усны Газар баталсан байна. Орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагад хүсэлт тавьж, хайгуулын талбай нарийвчилсан хяналт шинжилгээ явуулж дүгнэлт гаргах ажээ. "
Б.СҮХ