
Найлах дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нүүрсний уурхайд осол гарч, хувиараа нүүрс олборлож байсан таван хүн ухаан алдаж, эмнэлэгт хүргэгджээ. Осол өнөөдөр 11.00 цагийн орчим гарсан байна. Агаар дамжуулагч насосны тог тасарснаас хүмүүс агааргүйдэж, ухаан алдсан бололтой. Тэднийг Налайх дүүргийн эмнэлэгт яаралтай хүргэсэн ч нэг хүний биеийн байдал хүндэвтэр байгаа ажээ.
Ослын газар Уул уурхайн аврах ангийн бие бүрэлдэхүүн ажилласан бөгөөд хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхлээд байна.
Д.ЖАРГАЛСҮРЭН