Ч.Хосбаяр Нийслэлийн шүүгчээр томилогдлоо

Хуучирсан мэдээ: 2012.10.17-нд нийтлэгдсэн

Ч.Хосбаяр Нийслэлийн шүүгчээр томилогдлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгч нарыг өчигдөр томилсон байна. Тэдний нэг болж, томоохон хэргүүдийг, тэр дундаа Цагдаагийн экс удирдлагуудын хэргийг шүүж байсан Ч.Хосбаяр Нийслэлийн шүүгчийн албанд томилогдсон байна. Мөн Х.Батсүрэн, Х.Сонинбаяр нарыг Улсын Дээд шүүхийн шүүгчийн, Ж.Оюунтунгалагийг Нийслэлийн шүүхийн шүүгчийн, В.Цэцэнбилэгийг Архангай аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн, М.Ризаг Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн, А.Сарантуяаг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн, Б.Халиуныг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсон байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж