Харин эсэргүүцэгчид Германд тийм татвар 1997 он хүртэл байсныг сануулжээ. Гэвч Германы Холбооны Үндсэн хуулийн шүүх ХБНГУ-ын гол хуулинд харшилж байна гэж үзсэн аж. Тэд бүх иргэдийн татварыг зохих хэмжээнд тэгш харьцаатай байх ёстой гэж шүүх үзсэн юм хэмээн маргаж буй. Үүний хажуугаар, шинэ татвар нь хөрөнгийн татвар, өв залгамжлахын татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар зэргийг давхардуулна хэрэг хэмээн үзэж байна. Одоогоор үүний давуу болон сул талыг үнэлэх аргагүй байгаа юм.
Мартин Ленц
Хэрэв баячуудад татвар нэмэхийн төлөө байгаа хүмүүс ялах юм бол татварыг сэргээсний ашиг улсын төсөвт харьцангуй бага гэж аудиторын KPMG Deutschland компанийн татварын зөвлөх Мартин Ленц (Martin Lenz) хэлж байна. Бас бус асуудал их үүсэх гэнэ. Баян германчуудыг нутгаасаа 75 хувийн татвараас айсан Францын баячууд шиг зугтаалгахгүйгээр ийм татварыг хэрхэн тогтоох вэ.
KPMG компанийн аудитуудын болон Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын статистикээр хөрөнгийн татвар нь Европын орнуудын төсөвт дунджаар хөрөнгийн шилжилтийн цуглуулалтаас 0,07-5 хувийн хөрөнгө оруулдаг. Германд үл хөдлөх хөрөнгийн болон өв залгамжлахаас авч буй татвар нь жилдээ 16,5 тэрбум евро болдог байна. “Тэр нь бүх татвар хураалтын 2,8 хувь орчим болдог” гэж Мартин Ленц тооцоолсон байна. Европын бусад орнуудтай харьцуулахад энэ нь дундаж ханш болж байна. Франц баячуудад тогтоосон татвараар дэлхийд тэргүүлдэг бөгөөдп 75 хувийн татвар ноогдуулсан нь олон хүнийг Бельги, Швейцари руу дүрвэхэд хүргэсэн. Гэхдээ социалистууд ийм татварт 4000 орчим хүн л хамрагдана гэж тооцоолжээ.
Баячуудын татварын талаарх маргаан зөвхөн Германд байгаа биш. Гэхдээ энд баян иргэдээс татвар цуглуулах асуудал Европын орнуудын түүхэнд янз бүрээр шийдэгдэж иржээ гэдгийг авч үзэх нь чухал. Бельги, Их Британид баячуудад татвар гэж байсангүй. Харин Британичууд газрын харьцангуй өндөр татвартай явж иржээ. Харин одоо улс төрийн хүрээнд шилтгээний гэх татвар авах хэрэгтэй гэсэн яриа гарч байгаа. Түүнд өндөр үнэтэй хувийн байр сууц хамрагдах юм.
Италид баячуудад зориулсан тусгай татвар тогтоохгүй. Үүнийг хэтэрхий их зардалтай, ирээдүйгүй гэж тэнд үзэж байгаа аж. Австри, Нидерландад тийм татварыг сүүлийн хорин жилийн дотор цуцалсан. Одоогоор Францаас гадна Швейцарид баячуудын хөрөнгөд нэмэлт татвар ноогдуулаад байгаа.
KPMG компанийн мэдээгээр АНУ-д "property tax" гэх татвар төсөвт хөрөнгийн шилжилтийн бүх цуглуулалтаас 12 хувийг нь оруулдаг. “Ийм татварын буянаар ахуй үйлчилгээ, цагдаа, гал түймэртэй тэмцэх алба ба сургуулийн зардлыг төлдөг “ гэж Мартин Ленц хэллээ.
Хачирхалтай нь хөрөнгийн татварыг авах нь бусад татваруудыг авахаас илүү зардалтай. АНУ-ын засаг захиргааны зардлыг өвлүүлэн бэлэглэсэн хөрөнгөөс авах мөн өв залгамжилсан хөрөнгөөс авах татвараар нөхөх боломжтой.