10. Фернандо Льорэнтэ
Багийнхаа төлөө тоглосон тоо: 299
Оруулсан гоол: 113
Хэдэн дасгалжуулагчийн үед тоглосон: 8
Жагсаалтыг Атлэтик Бильбао ба Испанийн шигшээ багийн төвийн довтлогч Фернандо Льорэнтэгээс эхлэх нь зүйтэй. Дөнгөж 26 насандаа өөрийнхөө баг болон үндэсний шигшээ багийн нэрийн өмнөөс тоглож эхэлсэн. Тэрбээр өнөөг хүртэл багтаа тоглосоор буй ч ойрын үед түүнийг Арсенал, Ювентус зэрэг томчууд сонирхох болсон талаар шуугиан гарлаа. Гэхдээ л түүнийг багтаа өдийг хүртэл үнэнч хэвээр байгааг магтах нь зүйтэй.
9. Бастиан Швайнштайгер
Багийнхаа төлөө тоглосон тоо: 431
Оруулсан гоол: 49
Хэдэн дасгалжуулагчийн үед тоглосон: 8
Швайнштайгэр бол Баваригийн унаган хүүхэд. Одоо энэ багийг хүч чадал, бие бялдар сайтай энэ шургуу тоглогчгүйгээр төсөөлөх аргагүй. Хэдхэн жилийн дотор Швайни өөрийн багийн лидер, тэргүүлэх зэргийн тоглогч болсон. 2010 оны зун Швайнштайгэрийг Реал Мадрид, Челси, Ювентус багууд авахаар сонирхсон. Харин хөлбөмбөгчин маань хачин өвөрмөцөөр хариу өгсөн юм. Лигийн тоглолтууд явагдаж дууссаны дараа цэнгэлдэх хүрээлэнгийн нэвтрүүлэгчийн өрөөнд очиж микрофоныг аван бүх хөгжөөн дэмжигчиддээ хандан 2016 он хүртэл Баваритай гэрээ хийсэн тухайгаа зарлан тунхаглажээ. Ингээд түүний тухай тараад байсан бүх цуу яриа дуусгавар болсон юм. Баваригийн фэнүүд үнэнч тоглогчоо шагшин баясаж хүлээн авсан юм.
8. Джон Терри
Багийнхаа төлөө тоглосон тоо: 547
Оруулсан гоол: 49
Хэдэн дасгалжуулагчийн үед тоглосон: 9
Челсигийн төвийн хамгаалагч, мөн олон жил багийн ахлагч хийсэн Жон Терри 1998 оноом тоглож эхэлсэн бөгөөд ганц улирлыг л өөр багт өнгөрүүлжээ. 2000 онд үндсэн бүрэлдэхүүнд тоглох туршлага хуримтлуулах зорилгоор түүнийг Ноттингем Форестод зээлээр явуулж байсан юм. Терригийн талаар олон зүйлийг ярьж болно. Тухайлбал түүний оролцсон олон будлиан, хэрүүл, бас хариуцлагагүй үйлдлүүдийнх нь төлөө зэмлэсэн ч болно. Бас согтуу талбайд гарсан ч удаатай Терригээр бахархаж болно, дуу ч зохиож өгсөн ч яахав дээ. Тэрбээр дэлхий даяар мянга мянган хүмүүсийг Английн хөлбөмбөгт дуртай болгосон аугаа басхүү “хэцүү” эр билээ.
7. Карлес Пуйоль
Багийнхаа төлөө тоглосон тоо: 561
Оруулсан гоол: 15
Хэдэн дасгалжуулагчийн үед тоглосон: 21
Барсэлона баг өөрийнхөө унаган хүүхдүүдээр эгнээгээ бүрдүүлэхийг байнга хичээдэг онцгой баг. Багийн ахлагч Карлес Пуйоль бол Каталоны үзэл санааны бодит бэлгэдэл. Пуйоль 1999 онд Валяьдолидтой хийсэн тоглолтод анх Барсагийн бүрэлдэхүүнд тогложээ. Харин хоёр дахиа аугаа Эль Классикод хүч үзжээ. Энэ зуур тэрбээр “шинэ цэрэг”-ээс багийн ахлагч, удирдагч, фанатуудынхаа жинхэнэ бэлгэ тэмдэг болсон юм. Тэр ч байтугай хоёр мянгаад оны эхээр каталончууд сүрхий хямралтай тулгараад байсан үед Карлес Пуйоль багтаа эцсээ хүртэл үнэнч үлдэнэ гэдгээ илэрхийлж байлаа. Нэлээд ноцтой гэмтэл авсны улмаас 2011 онд зодог тайлахаар шийдсэн ч хожим шийдвэрээ өөрчилсөн. Хамгаалагч эр маань саяхан дахин есөн жил тоглох хангалттай хүч чадалтай байна гэж мэдэгдсэн юм. Пуйоль Барсэлонад тоглодгоороо бахархдаг бөгөөд өөр аль ч багт тоглох хүсэлгүй гэнэ.
6. Стивен Жэррард
Багийнхаа төлөө тоглосон тоо: 590
Оруулсан гоол: 150
Хэдэн дасгалжуулагчийн үед тоглосон: 7
Ливэрпүүлийн олон жилийн маргашгүй лидер, багийн ахлагчаар тоглож байгаа амьд домог бол Стивен Жэррард. Жэррардад Челси, Реалаас удаа дараа сэтгэл татам урилга, амлалт ирж байсан. Харин хөлбөмбөгчин залуу улаануудыг орхих хүслээ хэдэнтээ зарласан ч удаан хугацааны яриа, ятгалгын үр дүнд бодлоо өөрчилж багтаа үлдсэн юм. Үргэжлэлийг Үндэстний Тойм сэтгүүлээс…
Эх сурвалж: www.toimsetguul.mn