Үнэн хэрэгтээ шийдвэр аль нэг талд гарсан эсэх дээр маргахаас илүү хуулийн талд гарсан гэж үзэх нь зүй ёсных. УИХ-ын өнгөрсөн сонгууль олон талаараа шинэлэг болсон. Хууль нь ч сонгуулийг маргаангүй, цэвэр шударга явуулахад чиглэгдсэн гэж үзэж болно. Энэ үүднээс СЕХ зөв зүйтэй удирдлагаар хангаж ажилласан гэж дүгнэхээр байна. Гол нь өчигдрөөр дуусгавар болж буй асуудлын зангилаа нь сонгууль бүрээр хууль зөрчсөн үйлдэл гаргадаг байдлыг дүрсжүүлж, баримтжуулаад байхад үл тоон өнгөрдөг жишгийг халах цаг болсон гэдгийг харуулж байна.
Цаашлаад энэ удаагийн маргаан дахин ийм асуудал үүсэхгүй байх нөхцлийг бүрдүүлж байгаа хэрэг. Мөн дараа дараачийн сонгуульд ч тэр удахгүй орон нутгийн сонгуульд ч энэ үйл явдал хатуу сануулга боллоо.