Панам мөнгөн тэмдэгтээ еврогоор солино

Хуучирсан мэдээ: 2012.10.17-нд нийтлэгдсэн

Панам мөнгөн тэмдэгтээ еврогоор солино

Рикардо Мартинелли, Ангела Меркель. Фото Reuters    

Панам улс мөнгөн тэмдэгтээ сольж, еврод шилжих хүсэлтэй байгаа тухай тус улсын төрийн тэргүүн Рикардо Мартинелли Германы канцлер Ангела Меркельтэй уулзахдаа мэдэгджээ. Америк доллараар гүйлгээ хийж буй Панамын хувьд Европт газар авч буй өрийн хямрал удахгүй эцэслэнэ гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

Панамын эдийн засгийн өсөлт Латин Америкийн орнууд дотроо цойлж байна. Өнгөрсөн жил л гэхэд тус улсын ДНБ-ий хэмжээ 10,6 хувиар өсчээ. Эдийн засгийн энэ өсөлт Панамын сувгийг өргөтгөсөнтэй шууд холбоотой юм.

Евро бүс болоод Европын холбооны гишүүн бус зарим орнууд еврог мөнгөн тэмдэгтээ болгоод буй. Тухайлбал, Монтенегро, Косово зэрэг улсууд дотоодын гүйлгээнд евро ашиглах болжээ. Европын орнуудын колони байсан Шинэ Каледони мөн л еврод шилжсэн байна.
Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж