![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2010/4/41c253a1ad7550a2/f01b4f4efe1f7bb8big.jpg)
Болгарын нийслэл Софи хотноо самбо бөхийн өсвөр үе, залуучуудын ДАШТ боллоо. Тэмцээнд 28 орны баг тамирчид зодоглосноос Монголын самбочид дөрвөн медаль хүртжээ. Тодруулбал, хөвгүүдийн 56 кг-ын жинд Г.Лхагвадорж, 87 кг-д Б.Серик нар алт, залуучуудын эрэгтэйчүүдийн 48 кг-д Ш.Эрдэнэбаатар мөнгө, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Долгоржав хүрэл медалийн эзэн болсон байна.
“ӨДРИЙН ШУУДАН”