
Эхний мэтгэлцээнд Мит Ромни өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обамаг үзэгчдийн саналаар 67/25-ын хувийн харьцаагаар ялсан юм. Харин өнөөдөр Ерөнхийлөгч Барак Обама нарын хоёр дахь удаагийн 90 минутын халз мэтгэлцээн Лонг-Айлендад болж байна. Энэ мэтгэлцээний эхний асуултыг үзэгчдийн дундаас нэгэн оюутан ирээдүйн хөдөлмөр эрхлэлтийн талаарх асуултаар эхлүүлжээ. Түүний асуултад Мит Ромни эхэлж хариулсан ба тэрээр Ерөнхийлөгч Барак Обамагийн дөрвөн жилийн хугацаанд залуусын хөдөлмөр эрхлэлт хангалттай байгаагүй тухай ярьсан байна. Харин үүний хариуд Ерөнхийлөгч Обама “Хөдөлмөр эрхлэлт хангалтгүй байсан нь 2009 онд тохиолдсон эдийн засгийн хямралаас үүдэн аж үйлдвэрлэл буурсантай холбоотой” хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн өрсөлдөгчид газрын тос, байгалийн хийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн талаар үргэлжлүүлэн халз мэтгэлцсэн байна.