Тайландын Үндэсний Радио Телевиз, Харилцаа Холбооны Хорооноос харилцаа холбооны 3G сүлжээг худалдахаар дуудлага худалдаа зохион байгуулжээ. Үүнд Тайландын гар утасны сүлжээний гурван том хувийн компани үнийн саналуудаа ирүүлсэн байна. Дуудлага худалдаанд нийт 45 (Mhz) мегагерцийн давтамжтай сүлжээг оруулж байгаа бөгөөд нэг мегагерц нь 4.5 тэрбум бат буюу 146 сая ам.долларын үнэтэй аж. Тайланд улс нь хөрш орнуудаасаа 3G технологийн хувьд хоцрогдолтой байгаа бөгөөд одооноос л 3G сүлжээг нэвтрүүлж байгаа аж. Шинжээчдийн үзэж буйгаар дуудлага худалдаа амжилттай болвол Тайландын харилцаа холбооны дэд бүтцэд чухал хувь нэмэр болох гэнэ. Мөн Тайландад гар утасны 3G сүлжээг ашиглаж эхэлсэнээр өргөн сүлжээ ашиглалт 80 хувьд хүрэх юм байна. Өнгөрөгч 2010 онд дээрх хорооноос гар утасны 3G сүлжээний эрхийг дуудлага худалдаагаар оруулан худалдахын даваан дээр шүүхээс зогсоож байсан аж. Харин дараа нь Засгийн газраас уг хэргийг авч хэлэлцээд гар утасны 3G сүлжээг дуудлага худалдаагаар худалдах эрхийг олгосон байна.
Б.АНХТУЯА