“Хүнс хангамж” НӨҮГ-ыг татан буулгах санал гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.10.17-нд нийтлэгдсэн

“Хүнс хангамж” НӨҮГ-ыг татан буулгах санал гаргажээ

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, ШӨХТГ-ын дарга О.Магнай нар өнөөдөр Хүүхдийн цэцэрлэгийн хүнс нийлүүлэгч компаниудыг шалгасан талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ШӨХТГ-т санал хүргүүлснээр уг шалгалтыг хийсэн
Нийслэлийн 173 цэцэрлэгийн хүүхдийн хүнсний хангамжийг бүрдүүлдэг “Багачууд хүнс”, “Өсвөр хүнс”, “Асгат”, “Хүнс хангамж төв” зэрэг дөрвөн компани байдаг юм байна. Шалгалтын үеэр тус компаниудын нийлүүлдэг бүтээгдэхүүний үнийн дүн, ес, аравдугаар сард нийлүүлсэн хүнсний бүтээгдэхүүний байдалд харьцуулалт хийсэн байна. Ингэхэд “Хүнс хангамж” нийслэлийн өмчит үйлдвэрийн газар нь хамгийн өндөр үнээр бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан нь тогтоогджээ. Тухайлбал, “задгай гурил, хонины мах, будаа зэрэг зургаан төрлийн бүтээгдэхүүний жижиглэнгийн дундаж үнийн дүнгээс 6-27 хувиар илүү үнээр нийлүүлснийг шалгалтаар тогтоосон байна. Шалгалтын дүнг харгалзан  “Хүнс хангамж” нийслэлийн өмчит газрыг татан буулгах саналыг НИТХ-ын дарга Д.Баттулгад хүргүүлсэн аж.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж