улсын сагсан бөмбөгийн холбооны Азийн Аваргуудын цомын тэмцээнд өрсөлдөж
буй “Харцагууд” урьдчилсан шатны эхний хоёр тоглолтдоо ялагдал
хүлээл
ээ.
Даваа гаригийн үдэш Ираны “Махрам” багтай эхний
тоглолтоо хийсэн Монголын сагсан бөмбөгчид 121:66 (46-17, 71-33, 102-50,
121-66) харьцаатай хожигджээ. Тоглолтод “Харцагууд”-аас Б.Нэмэхбаяр 18
оноо авч багаа тэргүүлсэн бол П.Болортулга 16, Б.Одбаяр 12 оноо тус тус
авчээ.
“Харцагууд” хоёр дахь тоглолтоо өчигдөр Ливаны
“Эль-Рияди” багтай хийсэн. Тоглолт 100:53 (28-14, 61-21, 77-36, 100-53)
харьцаатай талбайн эзэн ливанчуудын ялалтаар өндөрлөсөн байна.
Монгол
Улсыг төлөөлөн тивийн Аваргуудын цомд өрсөлдөж буй “Харцагууд” өнөөдөр
Туркменистаны “Белент Ашхабат” багтай, харин маргааш Иракийн “Духок”-той
тоглосноор урьдчилсан шатыг өндөрлүүлэх юм.
Тэмцээнд таван баг
оролцож буй бөгөөд нэг тойрог өрсөлдсөний эцэст хамгийн бага оноотой нь
хасагдаж, бусад багууд хагас шигшээд 1-4, 2-3 гэсэн оноолтоор тоглох юм.
“Энержи Ресурс” компанийн “Харцагууд” багийн ерөнхий
дасгалжуулагчаар М.Амаржаргал томилогдоод удаагүй байгаа. “Аваргуудын
цом”-д түүний удирдлага дор Б.Одбаяр, З.Доржсүрэн, М.Цолмонхүү,
Б.Нэмэхбаяр, О.Золзаяа, Ч.Хүрэлбаатар, Д.Мөнхтүвшин, Б.Очир-Эрдэнэ,
П.Болортуяа, Д.Бат-Эрдэнэ, А.Тэмүүжин, Б.Дорждамба нар тоглож буй.