Энэтхэгийн Болливудын кино од Сайф Али Хан, Карейна Капур нар өчигдөр Мумбайд хуримаа хийжээ. Хосууд бие биенээ мэддэг болсноос хойш таван жилийн хугацаа өнгөрсөн ч одоо л хуримаа хийж байгаа юм. Тэдний гэрлэх ёслол Мумбайн хамгийн үзэсгэлэнт арал Бандрад болжээ. Сайф, Карейна нарын хуриманд гэр бүлийнхнээс нь гадна Энэтхэгийн кино ертөнцийн нэрт жүжигчид, найруулагч, продессерүүд мөн уригдсан аж
.
Сайф Али Хан, Карейна Капур нар Болливуудаас төрж буй хамгийн анхны хос гэнэ. Энэтхэгийн ард түмэн Сайфыг “Sharmila Tagore”, “Khan Pataudi” гэх мэт үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшсон олон киноны дүрээр нь хүндэлдэг. Харин Карейнагийн хувьд Энэтхэгийн нэрт найруулагч Ражи Капурын ач охин бөгөөд түүний эцэг, эх хувийн кино продакшнтай юм. Өдгөө 42 настай Сайф өмнө нь жүжигчин Амрита Сингтэй гэрлэж байсан бөгөөд хосууд хоёр хүүхэдтэй байжээ. Харин 32 настай Каренагийн хувьд анхны гэрлэлт нь юм. Тэр Болливуудын 50 гаруй кинонд тогложээ.

Э.АНХТУЯА