Омар Хайямын төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Омар Хайямын төрсөн өдөр

Дуулим энэ орчлонд хүн болж төрснөөс хойш
Дурлал дарс хоёргүй насыг илээвэл нүгэлтэй…

Энэ үгийг мянган жилийн тэртээд хэлсэн билээ. Ертөнц гэдэг сонин юм. Зуу байтугай арван жилийн өмнө өөд болсон сая сая хүнийг мартаж орхисон байхад мянган жилийн өмнө бүтээн туурвиж байсан Пэрсийн нэрт яруу найрагч, математикч, одон орон судлаач, философич Отар Хайямыг бахдан дуулсаар л. Тэрээр 1047 оны энэ өдөр өнөөгийн хойд Иханы Нишапур хэмээх газар мэндэлжээ. Найман настайдаа Корансудрыг цээжээр мэддэг байсан  тэрээр арван хоёртойдоо мусульманы эрх зүй, анагаах ухаанд суралцан хакима буюу эмчийн мэргэжил эзэмшиж байжээ. Эцэг,эх нь халдварт өвчнөөр дараалан өөд болоход Самаркандыг зорьсноор түүний шинжлэх ухаанд төрөл бүрийн нээлт хийж, ертөнцийн үнэн мөнийг эрж, бичсэн амьдрал түүх нь эхэлж байжээ. Хорин долоон насандаа нэрт гарсан эрдэмтэн маань өөрийгөө яруу найрагч гэж боддоггүй байсан гэдэг. Тухайн үеийн том гүн ухаантан, судлаач Омар Хайям зөвхөн уйдсан үедээ Рубай буюу дөрвөн мөрт шүлэг тэрлэж зугаагаа гаргадаг байв. Түүний зугаагаа гаргадаг байсан рубай шүлгүүдийг өнөөдөр орчлон ертөнц гайхан шагшиж байна. Тэрээр 84 насалж ертөнцийг орхин одсон ч бүтээн туурвиж байсан олон шүлэгт нь “матери усташгүй” гэсэн санаа яруу тодоор тэмдэглэн үлдсэн байдаг.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж