Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын эрүүлийг хамгаалах шинэчлэлийг хийх чуулга уулзалт Вашингтон хотод болж өнгөрлөө. Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Ерөнхийлөгч Обамагийн төрөлх муж Иллинойсд нэр дэвшин, суудлаа алдаж байсан билээ. Сонгуулийн дараа хоёр нам эрүүлийг хамгаалах шинэчлэлийн тал дээр санал зөрөлдсөн ч энэ тал дээр хамтран ажиллахаар боллоо. Тус чуулга уулзалтаар Барак Обама эрүүлийг хамгаалах салбарт шинэчлэл хийх дөрвөн санаа байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр энэ санаагаа Бүгд Найрамдах намд тайлагнажээ. Обама энэ саналаа Конгрессын гишүүдэд захидал бичиж илэрхийлсэн бөгөөд Бүгд Найрамдах намыг санал бодлыг сонсоно хэмээн амлажээ. Эрүүлийг хамгаалах шинэчлэлийн асуудал Барак Обамагийн хувьд энэ тэргүүний шийдэх асуудлуудын нэг болоод байгаа ч Конгресст очоод гацчихаад байна.
Ардчилсан намын төлөвлөгөө
Ерөнхийлөгч Обама конгрессд бичсэн захидалдаа доорхи дөрвөн хэсэгт ажиллах саналыг дурьдсан байна.
-мэргэжлийн шинжээчдийг хуурамчаар өвчтөн болгон хувиргаж эмнэлгийн үйл ажиллагааг тандуулах, үнэн дүр төрхийг нээх
-эмнэлгийн өвчтөнд хайнга хандахыг таслан зогсоох
-эм ханган нийлүүлэгчдийн төлөх татварыг ихэсгэж, бага орлоготой хүмүүст хүрч үйлчлэх
-эрүүл мэндийн хадгаламжийг нэмэгдүүлэх