Сансарын тунелийн уулзварыг нээлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.17-нд нийтлэгдсэн

Сансарын тунелийн уулзварыг нээлээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэг Сансарын тунелийн зүүн уулзварт баригдаж буй нүхэн гарцын ажил дуусаагүй байгаа ч өчигдөр оройноос эхлэн тунелийн уулзвар орчмын автозамын хөдөлгөөнийг нээлээ. Нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалалд багагүй нөлөөлсөн энэ хэсгийн зам засварын ажлыг аравдугаар сарын 1-нд дуусгаж, нээх ёстой байсан ч инженерийн шугам сүлжээний ажлаас шалтгаалан 15 хоногоор хойшлуулж, өчигдөр нээсэн юм.

Нүхэн гарцын тухайд дотоод засал, гаднах фасадны ажлыг аравдугаар сарын 30-ны дотор хийж дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж. Нүхэн гарц нь дөрвөн тал руугаа гарах гарцтай, 6,3 метр өргөн хонгилтой юм.

Зам барилгын ажлын гүйцэтгэгчээр “Хотын зам” ХХК ажиллаж буй бөгөөд нийт нэг тэрбум, 321 сая төгрөг төсөвлөжээ.

Т.МАША
Гэрэл зургийг О.МӨНХНАСАН



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж