Сэтгэлийн зул өргөхүй

Хуучирсан мэдээ: 2012.10.17-нд нийтлэгдсэн

Сэтгэлийн зул өргөхүй

Монголын хөлбөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Азийн хөлбөмбөгийн холбооны “Мөнгөн од” шагналт, Монгол Улсын хөлбөмбөгийн спортын мастер Равсалын Энхбаяр хөлбөмбөгийн анд найз, ах, дүү нарыгаа орхин бурхны оронд мордлоо. Хөлбөмбөгийн жинхэнэ удирдагч, баг хамт олныг бий болгох ур чадвартай, хатуу мөртлөө шударга, сэтгэл зүрхээ ширэн бөмбөгийн төлөө зориулсан аугаа хүн хөлбөмбөгийн ногоон талбайгаа чимээгүйхэн орхин одлоо.

Одоогоос 15 жилийн тэртээ Монголын Хөлбөмбөгийн Холбоог шинэчлэх үйлсэд хөлбөмбөгийн сэтгэлтэй хүмүүстэй хамтран нэгдэж, Монголын шинэ үеийн хөлбөмбөгийн үндэс суурийг Равсалын хүү тавьж байсан билээ. Түүний сэтгэлийн үзүүрт байсан мөрөөдөл биелж, Монголын Хөлбөмбөгийн Холбоо удалгүй Дэлхий болон Азийн Хөлбөмбөгийн Холбооны бүрэн эрхт гишүүн болсон. Тиймдээ ч Монгол Улсын Хөлбөмбөгийн шигшээ баг дэлхийн тавцанд мөрөө гаргах эрх үүссэн билээ. Монгол Улсын Хөлбөмбөгийн шигшээ багийг байгуулах, тэмцээн уралдаанд оролцуулахад түүний оруулсан хувь нэмэр үнэхээр их.

Тэртээ 1998 оны Тайландын нийслэл Бангкок хотноо болсон Азийн наадамд Азийн архагууд болох Кувейтэд болон Узбекистанд олон тооны харьцаатайгаар хожигдоход хамаг бурууг Хөлбөмбөгийн Холбоонд үүрүүлж байсан гашуун ч гэсэн үнэн түүх бий.

Нэгхэн жилийн дотор хүлээн авсан холбооны шигшээ багийг Азийн хэмжээний тэмцээнд оролцуулж байсан явдал Хөлбөмбөгийн Холбоонытом дэвшил байсан юм. Хэдийгээр шигшээ багаа ахалж явсан Р.Энхбаярыг олон хүмүүс муу хэлж байсан ч энэ хүн ирээдүйгээ өөдрөгөөр харж, шигшээ багийн ололт амжилтыг авчруулна хэмээн өөртөө тангарлаж байсан бизээ. Тэр ч тангарагтаа үнэнч байж, тэрээр монголынхоо хөлбөмбөгийн төлөө сэтгэл зүрхээ зориулсан юм. Ялангуяа Монголын шигшээ багийн анхдагч амжилтуудыг бий болгоход сэтгэл зүрхээ зориулж явжээ. 2001 онд Саудын Аравт болсон Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний урьдчилсан шатны тоглолтод Монголынхоо шигшээ багийг удирдан явж, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний урьдчилсан шатнаас анхны оноог Бангладешийн багтай 2:2 тэнцэж,авчруулсан түүхтэй. Түүгээр ч зогсохгүйChallenge Cup тэмцээний анхны ялалтыг Макао-ийн багийг 3:1 харьцаатай хожиж, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний анхны хожил болох Мъянмарын шигшээ багийг 1:0 харьцаагаар хожиход багаа мөн л тэрээр удирдан зохион байгуулж байлаа. Ийм л анхдагч амжилтуудыг цогцлоон бүрдүүлж, гайхамшгийг эх орондоо авчирсан эгэл даруухан хөлбөмбөгчин.

Дотоодын үйл ажиллагаанд ч тэрээр хамт олноо манлайлан оролцдог байлаа.

Монголын Үндэсний Лигт Шүүхийн Шийдвэр Биелүүлэх Газрын“Сонор” клубыг үүсгэн байгуулан оролцуулж, Лигийн мөнгө, хүрэл медалийг авахуулж байсан билээ. Мөн Ахмадын Хөлбөмбөгийн Зөвлөлийг удирдан ажиллаж, ахмадын тэмцээнийг жилд 2 удаа зохион байгуулдаг уламжлалыг Монголын хөлбөмбөгийн талбайд бий болгосоон.

Хөлбөмбөгийн ногоон дэвжээг сайхан тоглолтоор чимэглэж байсан жирийн нэгэн хөлбөмбөгчнөөс Монголын Хөлбөмбөгийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн хүртэл хийж явсан түүний хөдөлмөр бүтээлийг Монголын Хөлбөмбөгийн Холбоо өндрөөр үнэлэн өөрийн дээд шагнал болох “Гавъяаны одон” олгон, Азийн Хөлбөмбөгийн Холбооны “Мөнгөн од” шагналаар шагнуулж  байлаа.

“Хөлбөмбөгийн хүү” спортын мастер,та эх дэлхийдээ амгалан нойрсоорой.

Ум сайн амгалан болтугай.

Монголын үе үеийн хөлбөмбөгчид,
Монголын Хөлбөмбөгийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүд,
Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамт олон

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж