"Алдарт Miele брэндийг үндэслэгч Rudolf Miele нь 1929 онд төрсөн. Тэрээр Германы аж үйлдвэрлэлд өөрийн гэсэн байр суурь эзэлж байсан юм. Түүнийг 1949 онд гэр бүлийнхээ бизнест нэгдэх үед европын дайны дараах зах зээлийн хүнд үе угтжээ. Харин түүний бизнесийн амжилтаар дүүрэн 55 жилийн дараа эргэн харахад 34 оронд салбартай, компанийх нь ажилчдын тоо 15000-д хүрсэн, судалгаа шинжилгээний томоохон хэмжээний институт бүхий том брэнд болон өргөжсөн байна. Түүнчлэн нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувь нь хилийн чанадад худалдаалагддаг болжээ. Түүний өвөө Саrl-д цөцгий холигч дээр үндэслэсэн угаалгын машины санаа төрж болхи маягийн угаалгын машин бүтээж байсан бөгөөд дайн дууссаны дараа бүтээлээ сайжруулсаар анхны ахуйн хэрэглээний угаалгын машиныг бүтээж байжээ. Тэр цагаас хойш Мiele нь хамгийн удаан хугацаанд оршин тогтнож амжилттай ажиллаж ирсэн гэр бүлийн брэнд бөгөөд хямд бүтээгдэхүүний эсрэг ямагт өндөр чанарыг барьсан бодлого хэрэгжүүлж ирсэн ажээ.
Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн хаан Miele
Miele компани нь гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэдэг үндэстэн дамнасан томоохон компани юм. Удаан эдэлгээ, гоёмсог загвараараа алдартай энэхүү брэнд нь 100 гаруй жилийн түүхтэй. Хамгийн анхны бүрэн автомат угаалгын машин, аяга таваг угаагч машиныг бүтээснээр нь олон хүмүүс Miele-г мэддэг. Голчлон дээд зиндааны гэр бүлийн байнгын хэрэглээ болсон байдгаас дурьдвал орчлонгийн хамгийн өндөр Бурж Халиф цамхагт байрлах 900 супер зэрэглэлийн хувийн орон сууцыг тэр чигээр нь Miele брэндээр тохижуулсан, Английн хатан хаан II Элизабетагийн ордон, Японы эзэн хааны ордон, Шведийн эзэн хааны ордон, Цагаан ордон, Кремлийн ордон гэх мэт олон газар Miele брэндийг сонгодог бөгөөд Ромын Ватиканий ордон үйлчилгээний албандаа зєвхєн Miele-г ашиглахыг зөвшөөрдөг байна.
Онцлог давуу талууд
- Miele бол гэр ахуйн цахилгаан хэрэгслийн дээд зэргийн чанараар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн онцгой брэнд юм.
- Тасралтгүй шинэчлэлүүд нь Miele-ийн бизнесийн амжилтын гол үндэс.
- “Forever Better” буюу “Хэзээд Илүү” гэсэн уриаг ягштал баримтлаж байдаг нь Miele-ийн урт хугацааны амжилтын бас нэг шалтгаан юм.
- Ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бусад үйлдвэрлэгчдээс Miele үлэмж давуу, энэ зах зээлд хамгийн хүчирхэг нь байсаар байгаа.
- Miele шинэ техник технологийн 350 патентыг эзэмшдэг нь ямар их хичээл зүтгэл гаргадаг гэдгийг харж болох юм.
- Үүнээс дурдвал зөвхөн Miele брэндийн угааалгын машинд зориулагдсан Honey comb буюу зөгийн үүр хэлбэртэй угаах хүрд, өөр дээрээ программ бичих боломжтой цагийн тохируулгатай шарах шүүгээ, дээд зэргийн аюулгүй ажиллагааны эргэдэг индүү, найман нэр төрлийн кофе гаргадаг тавилгад суурилдаг болоод суурилдаггүй кофе машин, 3D патентлагдсан аяга таваг угаагч гэх зэрэг олон гайхамшигтай бүтээгдэхүүнүүд Miele брэндэд байдаг.
Өнөөгийн Miele
2010 оны байдлаар компанийн нийт орлого нь хоёр тэрбум 830 сая евро байв. Үүнээс орлогын долоон хувийг буюу 170 сая еврог зөвхөн компанийн судалгаа, шинжилгээ, технологийн шинэчлэлдээ зарцуулсан байна. Энэхүү хөрөнгө оруулалт нь амжилтын гол үндэс болдог учраас жил ирэх тусам хөрөнгө оруулалтын дүн өссөөр байдаг. Бүтээгдэхүүнээ Герман улсад байрлах найман үйлдвэртээ үйлдвэрлэдэг ба Австри болон Чех улсад үйлдвэртэй. Мөн бүтээгдэхүүний тоног төхөөрөмж, бүрэлдэхүүн хэсгүүдийн ихэнхи хувийг өөрийн үйлдвэртээ үйлдвэрлэдэг. Ингэснээр Miele бүтээгдэхүүнийхээ чанарын түвшингээ удаан хадгалж чаддаг онцлогтой . Miele дэлхийн 47оронд албан ёсны худалдааны салбараараа дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг. Дэлхийн өнцөг булан бүрт байрлах Miele-ийн олон тооны дэлгүүрүүд нь үйлчлүүлэгч худалдан авагчдад Miele-ийн гайхамшгийг өдөр бүр таниулсаар байна.
Miele Монголд
Дэлхийн өндөр зэрэглэлийн энэ гайхамшигт брэндийг эх орноосоо худалдан авах боломжийг “Бодь Электроникс” ХХК бүрдүүлж,“Miele”брэндийг албан ёсоор худалдаалж эхлээд тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.Энэ хугацаанд Улс төрчид, урлаг соёлын одод, томоохон бизнес эрхлэгчдийн хэрэглээ болсон төдийгүй чанар, нэр хүндийг эрхэмлэдэг олон хэрэглэгчидтэй болсон юм. Мөн дээд зэрэглэлийн хэд хэдэн орон сууц, барилгуудыг нийтэд нь Miele-ээр иж бүрэн тохижуулсан байдаг.