Холливудын сайхан бүсгүй, Америкийн жүжигчин Женнифер Гарнер нөхөр Бен Аффлекийн хамтаар өчигдөр Францын нийслэлээр зугаалжээ. Хосууд “Chanel”-ын дэлгүүрээр зочилж, орой нь тансаг ресторанд зоог барин, бүтэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн байна. Харин урьд орой нь тэд хоёр охиныхоо хамт гэр бүлийн зоог барьсан юм. Сайн нөхөр хэмээн магтуулдаг Бен Аффлекийн хувьд Парист хийж буй романтик зугаалгаа гардан зохион байгуулжээ. Тэрээр эхнэртэйгээ онцгой романтик оройн зоог барих чухал газраараа хотын дээд зэрэглэлийн, амтат хоол, сайн чанарын дарс, найрсаг үйлчилгээгээрээ алдартай “La Fontaine de Mars” рестораныг сонгосон байна. Харин Женнифер Гарнер оройн зоогондоо хар өнгийн юбка, хүрэм бүхий хослол өмч хүзүүгээрээ саарал ороолтоор гангарсан байжээ.
Б.АНХТУЯА