Сонгуулийн дүнг мэдүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

Сонгуулийн дүнг мэдүүллээ

Сонгуулийн Ерөнхий Хорооноос УИХ-ын сонгуулийн аравдугаар тойргийн санал хураалтын дүнг өргөн мэдүүллээ.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр /2012.10.16/ УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймгийн сонгогчдын санал хураалтын дүнгийн тухай СЕХ-ны 148 тоот тогтоолыг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48,2 дахь хэсэг, 49 дугээр зүйлийн 49,3 Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12,3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос 148 тоот тогтоол гаргажээ. Тогтоолоор УИХ-ын аравдугаар тойрогт сонгуульд оролцсон нийт сонгогчдын 40,39 хувийн санал авсан нэр дэвшигч Г.Батхүү, 34,02 хувийн санал авсан Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож УИХ-ын даргад өргөн мэдүүлж байгаа нь энэ юм.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж