МАН-ын удирдлагууд иргэд, намын гишүүдийнхээ санал бодлыг илүү ойр сонсохоор шийдэж, шинээр томилогдсон удирдлагууд иргэдтэй уулзах тусгай хуваарь гаргажээ.
МАН-ын удирдлагууд нэг сарын турш өдөр бүр иргэдтэй уулзах уулзалтыг зохион байгуулах гэнэ. Ингэснээр иргэд, намын гишүүд улс орны эдийн засгийн хөгжил, УИХ-ын хууль тогтоомж, үйл ажиллагааны талаар санал бодлоо чөлөөтэй солилцох боломжтой болж байгаа аж. Иргэдтэй хийх уулзалт энэ долоо хоногоос эхэлж байгаа бөгөөд өнөөдөр МАН-ын нарийн бичгийн дарга нар 10.00-13.00 болон 15.00-17.00 цагийн хооронд Тусгаар тогтнолын ордны нэгдүгээр давхарт иргэдийг хүлээн авч, уулзжээ.
Уулзалт дараах байдлаар үргэлжлэх аж.