![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/9/9d4643bb5ff180d0/44fc3684e5bbcb82original.jpg)
Мөн гишүүн С.Эрдэнэ Боловсролын салбарын ирэх оны төсвийн талаар танилцууллаа. Тэрбээр “Боловсролын салбарын зардал тогтмол нэмэгдэж байгаа. Сургууль, цэцэрлэгийн барилга, дотуур байр, спортын заалны барилгын хөрөнгө хэрэгтэй. Хүүхдэд чөлөөт цагийн орчныг бий болгох хэрэгтэй. Энэ чиглэлээр холбогдох арга хэмжээ авна” гэж байлаа. Энэ төрлийн объектуудын 15 хувьд нь мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Хүүхдэд аюулгүй орчин хэрэгтэй гэсэн үүднээс барилгуудыг шинээр яаралтай байгуулах хэрэгтэй болсон байна.
Гишүүн А.Тлейханы мэдээлснээр сургууль, цэцэрлэг, дотуур байр, биеийн тамирын заалны 1100 барилгад 1,2 их наяд төгрөг хэрэгтэй байгаа юм байна. Гишүүн Г.Уянга спортын заалны шалыг хальтирдаггүй зориулалтын материалаар хийх, гишүүн С.Дэмбэрэл дан төсвийн мөнгөөр гүйцэтгэхэд хүнд тул хувийн хэвшлээс хөрөнгө татах саналууд хэллээ. Эдгээр асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.