АНУ-ын Худалдааны яамны төлөөлөлтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

АНУ-ын Худалдааны яамны төлөөлөлтэй уулзав

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Дарга П.Цагаан АНУ-ын Худалааны яамны Олон улсын худалдааны газрын Гадаад зах зээлийн асуудал хариуцсан Дэд Сайдын орлогч Жон Андерсен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр тал Монгол Улс болон АНУ-ын хоорондын хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн салбарт тэлэх боломж, бололцооны талаар ярилцан санал солилцож, Монгол Улсын томоохон гурав дахь хөрш АНУ-тай нийгэм, эдийн засгийн олон салбар дахь харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа Тамгын газрын дарга П.Цагаан илэрхийлсэнээр уулзалт өндөрлөв.

Эх сурвалж: http://www.president.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж