“Шарын Гол” ХК шинэ захирлуудтай болов

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

“Шарын Гол” ХК шинэ захирлуудтай болов

Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилждаг “Шарын Гол” хувьцаат компани /SHG/ захирлуудаа өөрчилжээ. Шинэ удирдлагын багийн гишүүд нь олон улсын хүрээнд танигдсан уул уурхайн болон санхүүгийн туршлагатай мэргэжилтнүүд аж.

Компанийн Гүйцэтгэх захирлаар Грам Чапман томиллогджээ. Тэрбээр нүүрс болон уул уурхайн салбарт 30 гаруй жил ажилласан бөгөөд “BHP Billiton PLC” компанийн удирдлагын багт ажиллаж байсан байна. Мөн Санхүү эрхэлсэн захирлаар “Норвест энд Рояль Көүл” корпорацийн удирдлагын багийн гишүүн асан Жеймс Флоренс, Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар Жеймс Гоулди томилогджээ. Жеймс Гоулди нь Австрали болон Индонезийн нүүрсний уурхайнуудад ажиллаж байсан байна. Харин “Шарын Гол” компанийн ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирлыг хавсран ажиллаж байсан Б.Батмөнх зөвхөн ТУЗ-ийн даргын албыг хаших болжээ.

“Шарын Гол” компани нь ирэх жил нэг сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байгаа бол 2016 онд 5 сая тонн нүүрс олборлож, дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлэх зорилготой ажээ.

С.Болд


www.mongolianminingjournal.com

www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж