Афганистанд гадаадын цэргийнхний машиныг дэлбэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Афганистанд гадаадын цэргийнхний машиныг дэлбэлжээ

Амиа хорлогч этгээд машиндаа авч явсан бөмбөгөө тэсэлснээс болж хамгийн багадаа 30 гаран хүн өртөж 7 нь амиа алдаж, 20 гаран хүн шархадлаа гэж Афганистаны албаны эх сурвалж мэдэгдлээ.
Энэхүү алан хядах ажиллагаа НАТО-ийн цэргийн цувааг чиглэсэн байсан гэж ВВС мэдээлж байгаа бол зарим эх сурвалж өнөөдөр болж байгаа Афганы армид цэрэг элсүүлэх бүртгэлийн ажиллагаа явуулж байгаа газарт ойрхон үйлдэгдсэн гэсэн байна. Одоогоор нарийн тодорхой мэдээлэл гараагүй боловч хэрэг явдлыг нүдээр харсан хүмүүсийн хэлж байгаагаар бол өртөгсдийн тоо 30-аас доошгүй гэж хэлж байгаа юм.
Энэхүү хэрэг явдлын хариуцлагыг Талибаны босогчид хүлээж байгаа юм байна. Харин энэхүү дэлбэрэлтэд гадаадын цэргийн таван машин түүн дотор АНУ-ын цэргийн машинууд өртсөн гэсэн мэдээлэл гарчээ.
М.Наст
Эх сурвалж СNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж