Герман-Монголын бизнесийн өдрүүд болно

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

Герман-Монголын бизнесийн өдрүүд болно

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” (ЭТИС) хөтөлбөрийн хүрээнд “Герман-Монголын бизнесийн өдрүүд” чуулга уулзалт, үзэсгэлэнг аравдугаар сарын 22-24-нд “Blue Sky Tower”-ын хурлын танхимд зохион байгуулах юм.

Германы компаниудын технологи, бизнесийн менежментийг монголчууд төдийгүй дэлхий өндрөөр үнэлдэг билээ. Тэдний тэргүүн туршлагаас суралцаад зогсохгүй ажил хэргийн холбоо тогтоох боломжийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ГОУХАН) Монголын бизнес эрхлэгчдэд олгож байна. “BASF, DHL, Siemens, ThyssenKrupp AG зэрэг дэлхийд нэр хүндтэй компани болон үндэсний аж ахуйн нэгжүүд гурван өдрийн турш чуулахдаа танилцаж, туршлага солилцож, хамтын ажиллагаа тогтоох боломжтой билээ. Тиймээс ч “Герман-Монголын бизнесийн өдрүүд” нь “Харилцаа тогтооё, харилцан суралцъя, хамтдаа хөгжье” гэсэн уриан дор зохион байгуулагдаж буй (хөтөлбөрийг хавсаргав). Эдүгээ тус чуулга уулзалтад Германы 40, Монголын 190 гаруй компани оролцохоор бүртгүүлээд байна.

Технологийн шинэчлэл, ханган нийлүүлэлтийн сүлжээ, бизнесийн менежментийг хэрхэн сайжруулах талаар олон улсын өндөр ур чадвартай илтгэгчд илтгэл тавьж,  Германы толгой цохих компаниуд төдийгүй үндэсний аж ахуйн нэгжүүдийн туршлагаас судлах боломжтой юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж