Марадона Porsche 924 машинаа худалдана

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Марадона Porsche 924 машинаа худалдана

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг, өдгөө Аргентиний шигшээ багийг дасгалжуулж буй Диего Марадона үргэлж хэвлэлийн бай байсаар ирсэн. Хөлбөмбөгийн ногоон зүлгэнд гялалзаж, ид шидийн гэмээр олон гоол оруулж явсан тэрбээр сайнаасаа гадна саар талаараа ч олны анхаарлын төвд байдаг. Спортын карьераас гадна түүний хувийн амьдрал, хар тамхи тойрсон асуудал, татвараас зайлсхийсэн гэх хэрэг, автомашины цуглуулгыг хүмүүс ихээхэн сонирхдог.

Харин энэ удаад домогт хөлбөмбөгч өөрийн хайртай, нандин төмөр хөлгийнхөө нэгийг худалдахаар шийдсэн тухайгаа мэдэгдэж, авто сонирхогчдын анхаарлыг татлаа. 1979 онд Германд үйлдвэрлэсэн Porsche 924 загварын автомашиныг Марадона 1980 онд худалдан авсан бөгөөд хувийн цуглуулгадаа 20 жил хадгалж байгаад ийнхүү олны нүдэнд ил гаргаж байгаа юм. Тэрбээр Jameslist-ээр дамжуулан дуудлага худалдаагаар машинаа худалдах болсон байна. Чамгүй өндөр үнэ хүрэх уг автомашин нь 125 морины хүчтэй хөдөлгүүртэй бөгөөд өнгөрсөн хугацаанд ердөө 40 миль зам туулжээ. Шинжээчид энэхүү Porsche 924-ийг доод тал нь 500 мянган ам.доллар хүрнэ хэмээн таамаглаж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж