Нэр дэвшигчээс зарцуулах зардлын хэмжээг батлав

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигчээс зарцуулах зардлын хэмжээг батлав

Орон
нутгийн сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан Сонгуулийн ерөнхий
хороо өнгөрөгч баасан гаригт хуралдаж, зарим асуудлыг хэлэлцэн
шийдвэрлэсэн байна. Хуралдаанаар сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын
төлөвлөгөө, сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталжээ. Мөн “Dominion
Voting Systems” компанитай байгуулах гэрээний төслийг дэмжиж, сонгуулийн
зардлын дээд хязгаарыг тогтоох, сонгуульд хэрэглэгдэх үнэмлэхний
загвар, маягт батлах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Хуралдаанаас
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээс
зарцуулах зардлын ерөнхий хязгаарыг 60 хүртэл сая, дүүргийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээс зарцуулах зардлын ерөнхий
хязгаарыг 80 хүртэл сая, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд
нэр дэвшигчээс зарцуулах зардлын ерөнхий хязгаарыг 20 хүртэл сая төгрөг
байхаар тус тус тогтоожээ. Мөн УИХ-ын сонгуулийн тойргийн хороодын үйл
ажиллагааг дуусгавар болгож, УИХ-ын 2008 оны сонгуулийн саналын хуудсыг
устгах зэрэг асуудлаар холбогдох шийдвэр гаргасан байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж