Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах районд хөвөнгийн түүхий эдийн ургац хураалтаар дээд амжилт тогтоосон байна. Тэд дунджаар нэг га талбайгаас 12,6 тонн хөвөн хураажээ. "Синьхуа" агентлагийн мэдээлснээр тэд туршилтын талбайд дээд амжилт тогтоосон гэнэ. Тодруулбал, му (нэг га талбайн 15-ны нэгтэй тэмцэх хятад хэмжигдэхүүн) бүрээс 0,84 тонн ургац хураасан нь өмнөх жилийн үр дүнгээс найм дахин давсан үзүүлэлт ажээ.
Шинжаан-Уйгарын автономит район нь Хятадын баруун хойд хэсэгт орших бөгөөд хөвөн тариалдаг томоохон бүс нь юм. 2012 онд тус районд 3,2 сая тонн хөвөн хураасан байна. Тэнд хөвөнг 24,7 сая му (1,64 сая га) талбайд тарьдаг ажээ.
Хятад сүүлийн хэдэн жилийн турш хөвөн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна. Өнгөрсөн хөдөө аж ахуйн жилийн дүнгээр Хятад 6,6 сая тонн хөвөн хураажээ. Хоёрдугаарт Энэтхэг (2011 онд- 5,5 сая тонн), гуравдугаарт АНУ (дөрвөн сая тонн) жагсдаг. Дэлхийн хөвөнгийн үйлдвэрлэлийн лидерүүдийн эхний тавд Пакистан (хоёр сая тонн), Бразиль (1,8 сая тонн) багтаж байна.
Хятад хөвөнгийн хэрэглээний дэлхийн лидер бөгөөд өнгөрсөн онд 10 сая тонныг дахин боловсруулсан байна.