22240 оюутан 500 мянгаа аваагүй байна

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

22240 оюутан 500 мянгаа аваагүй байна

Хүний
хөгжил сангаас оюутан бүрт сургалтын төлбөр хэлбэрээр 2010-2011 оны
хичээлийн жилд 500 мянган, өнгөрсөн хичээлийн жилд 491960 төгрөг тус тус
олгосон. Энэ мөнгөө аваагүй 22 мянга 240 оюутан байгаа юм байна.
Эдгээр  оюутнууд энэ ондоо багтааж мөнгөө авах ёстой гэнэ. Тиймээс
өнгөрсөн жил сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган төгрөгөө аваагүй бол
он гарахаас өмнө материалаа бүрдүүлж, мөнгөө авах боломжтой юм байна.
Их, дээд сургуулиа төгссөн ч гэсэн өнгөрсөн жилийн 500 мянган төгрөгөө
аваагүй төгсөгч нар ч материалаа бүрдүүлэн авч болно гэдгийг албаныхан
хэллээ.

2011-2012 оны хичээлийн жилд 139 мянга 963 оюутанд 68,8
тэрбум төгрөг олгоод байгаа аж. Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу
энэ жил сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган төгрөг олгохгүй аж.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж