Орон нутгийн сонгуульд 9.2 тэрбумыг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сонгуульд 9.2 тэрбумыг зарцуулна

УИХ-ын
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өнөөдөр Сонгуулийн
ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав, тус хорооны ерөнхий нарийн бичгийн
дарга Ч.Содномцэрэн нартай орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах
хүрээнд санал солилцлоо. Уулзалтын эхэнд А.Бакей ирэх арваннэгдүгээр
сард орон нутгийн сонгуулийг зохион байгуулахаар төсөлд тусгасныг
онцлоод энэ удаагийн ээлжит бус хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэн
шийдвэрлэх үед орон нутгийн сонгууль зохион байгуулахад шаардагдах
хөрөнгийн асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооноос оруулж ирж шийдүүлэх
шаардлагатай байна, цаг хугацаа давчуу байна” гэсэн юм.

Сонгуулийн
ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав орон нутгийн сонгуулийг
автоматжуулсан техник хэрэгслээр явуулахтай холбогдон  бэлтгэл ажлыг
зохион байгуулах, хуулийн гол гол зохицуулалттай холбоотой асуудлаар
анхаарахаас өөр  аргагүй нөхцөл үүсээд буйг онцоллоо. Ингэхдээ гол
хүндрэл нь орон нутгийн, аймаг, дүүргийн сонгуулиар олон төрлийн саналыг
хуудсыг програмчилж ялгавартайгаар хэвлэхэд бэрхшээл тулгарч буй аж.
Тухайлбал, нийслэлд өнгөрсөн сонгуулиар   50-иад төрлийн саналын хуудсыг
хэвлүүлэхэд арав гаруй хоног шаардсан байна. Одоо бол хэдэн мянган
төрлийн саналыг хуудсыг баталгаажуулах шаардлагатай байгаа учраас
Сонгуулийн ерөнхий хороо дангаараа эл ажлыг хийхэд хүндрэлтэй гэнэ.
Тиймээс орон нутгийн сонгуулийн хороод саналын хуудсын мэдээллийг
төлөөлөл нь ирж өөрсдөө баталгаажуулахад хяналт тавих боломжийг хуульд
тусгаж өгөх шаардлагатай. Сонгуулийн ерөнхий хорооны хувьд дангаараа
хийхэд цаг хугацааны хувьд боломжгүй гэнэ.

Харин орон нутгийн
сонгуульд зарцуулах төсвийн тооцоог урьдчилсан байдлаар гаргаад байгаа.
Ямар ч байсан 9.2 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо гарчээ. Мөн
Тагнуулын байгууллага, Мэдээлэл технологийн газартай хамтран програм
хангамжийг хянах ажил хийгдэх тухай ч энэ үеэр хөндлөө.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж