Стрип буюу тайчдаг покерын тэмцээн

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Стрип буюу тайчдаг покерын тэмцээн

Тавдугаар сарын 27-ны єдєр Гамбург хотноо финалын тоглолт нь болох
Стрип-покер буюу тайчих “мурийтай” покерийн тэмцээн нь ойрын хугацаанд
германы Кёльн, Дрездэн, Бэрлин хотуудад зохиогдож байгаа юм. Тоглогчид
энгийн Техас холдемоор, ребай-ын дvрмээр тоглож байгаа аж. Харин онцлог
нь, ахин нэг “стек” авахыг хvссэн оролцогч дотоожноосоо бусдыг тайлах
ёстой юм байна. Урьдчилсан таамгаар энэхvv тэмцээний ялагч нь хувийн
лимузинд тухлангаа VIP- ангилалаар Лас-Вегасыг зорихын сацуу MGM Grand
Hotel & Casino зочид буудалруу нисдэг тэрэг хvлэглэн хvрэх эрхээр
шагнуулах ажээ. Тvvнчлэн “тайчдаг покерийн” аврага нь мурийтай тоглоомны
ертєнцийнхний хувьд морины толгойн чинээ молор эрдэнэтэй дvйцэхvйц vнэ
цэнэ бvхий “Billy Boy”-бугуйвчны эзэн болох юм. Нийт дєрвєн шатнаас
бvрдэх уг тэмцээний vvд хаалга дурын vзэгч, шvтэн бишрэгчийн хувьд
нээлтэй агаад чєлєєтэй байх нь бас нэгэн гайхалтай мэдээ болж байгаа
ажээ. За ингээд мєнгє, эд хєрєнгєєр биш, нvцгэн биеийнхээ vзэмжээр
“мурийцдаг” нэгэн сонирхолтой бєгєєд хєгжилтэй хєзрийн тоглоомны
тэмцээний дvр зурагтай танилцана уу.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж