Amazon “ОМАР”-ыг худалдан авах төлөвлөгөөтэй

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

Amazon “ОМАР”-ыг худалдан авах төлөвлөгөөтэй

Зургийг Texas Instruments сайтаас    

Дэлхийн томоохон онлайн дэлгүүр Amazon.com “Texas Instruments” компанийн шуурхай холбооны төхөөрөмжийн  процессор үйлдвэрлэдэг салбарыг худалдан авах боломжийг судалж буй тухай Израилийн “Calcalist” сонинд мэдээлжээ. Одоогоор хоёр компани дээрх асуудлаар хэлэлцээ хийж буй гэнэ. “Texas Instruments” компанийн үйлдвэрлэдэг “ОМАР” процессорыг  Amazon 2011 оноос хойш гаргаж байгаа Kindle Fire таблетдаа суурилуулдаг юм. Энэ салбарыг өөртөө нэгтгэснээр “Amazon” Kindle таблетын чипийг бие даан үйлдвэрлэх боломжтой болох юм.

Таблет, ухаалаг гар утасны зах зээлийн гол тоглогчид болох “Apple”, “Samsung” ч мөн ийм зарчмаар ажилладаг. Тухайлбал, iPhone5-ын үндэс нь “Apple”-ын бүтээсэн A6 процессор, Galaxy SIII-ынх Exynos хэмээх “Samsung”-ийн бүтээл.
Kindle Fire таблетаас гадна “OMAP” процессорыг  Nook, BlackBerry PlayBook, Galaxy Tab 2 болон Motorola, LG, Huawei смартфонд ашигладаг аж. Энэ зах зээлийн лидер нь “Qualcomm” компани ба тэдний ”Snapdragon” чип нь 2012 онд нийт зах зээлийн 48 хувийг дангаараа үйлдвэрлэжээ. Тэднээс гадна NVidia, “Intel” компаниуд чип үйлдвэрлэдэг юм.
 

 Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж