УИХ-ын
гишүүн Р.Бурмаа, А.Бакей нарын нэр бүхий гишүүд Орон нутгийн сонгуулийн
тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр
УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ. Төсөлд орон нутгийн сонгуулийг
хийхдээ пропорцианаль болон можаритор тогтолцоо хосолсон хэлбэрээр
зохион явуулахаар заагаад байна. Гэхдээ санал хурааж дуусах цаг нь
УИХ-ын сонгууль 20.00 цаг хүртэл байсан бол орон нутгийнх 22.00 цаг болж
хэвээр үлджээ. Төсөл өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн
тайлбарласнаар орон нутгийн сонгуульд өрсөлдөх төлөөлөгчдийн гуравны нэг
хүртэл нам, эвслийн жагсаалтаар, гуравны хоёр нь засаг захиргааны
нэгжийн төлөөлөл байх аж. Мөн орон нутгийн төлөөлөл их бага гэдгээс үл
хамаарч ИТХ-ын төлөөлөлтэй байх зэрэг заалтуудыг тусгажээ. Дэлгэрэнгүй
мэдээллийг удахгүй хүргэх болно.

Г.ДАРЬ