Мөнгөний бодлогын асуудлаар хэлэлцэж буй үдээс өмнөх хуралдаанаар Мөнгөний бодлогын дэд зөвлөлийн илтгэлийг сонссон бол үдээс хойш төсвийн бодлогын дэд зөвлөлийн хуралдаан үргэлжилж байгаа аж.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Монголбанкны яриад байгаа зүйлс маш ойлгомжтой байгаа шүү дээ. Ерөөсөө гурван зүйлийг л хэлээд байна. Нэгдүгээрт эрэлт талаа өөрөө удирдаад явна гэж байгаа. Нөгөө талд нийлүүлэлтийг Монголбанкныхан дангаараа хийж чадахгүй учраас Засгийн газрын дэмжлэгийг хүсээд байгаа юм. Жишээ нь, эрчим хүчний асуудал байна. Хамгийн хурц асуудал болчихоод байна. Эрчим хүчний салбараа барьж авч, өөрчлөлт, хөрөнгө оруулалт хийгээч ээ гэж Монголбанк хэлээд байхад Засгийн газар сонсдоггүй, сонссон болоод л өнгөрч байна. Аман дээрээ их сайхан хамтарч ажиллаж байна гээд л байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ сая өргөн барьсан 2013 оны төсөв гэхэд л Монголбанкны хэлээд байгаа асуудлаар ганц ч өгүүлбэр байхгүй. Тэгэхээр яаж шинэчлэл хийх гээд байгааг нь мэдэхгүй байна” гэлээ. Хуралд оролцогчид Монголбанкны үйл ажиллагаа шинэчлэгдэх ёстой, шинэ удирдлагуудад ч хүлээлттэй хандаж байгаагаа онцолсон юм.