Ерөнхий сайд ТӨХ-ны даргад үүрэг өглөө

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд ТӨХ-ны даргад үүрэг өглөө

Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарыг хүлээн авч уулзлаа. С.Батболд төрийн өмчийн харилцааны үйл ажиллагаа, төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааг боловсронгуй болгож засаглалыг сайжруулах хэрэгтэй байгаа талаар ТӨХ-ны дарга Д.Сугарт санууллаа. Мөн төрийн өмчийн компанид, эрх мэдэл бүхий албан тушаалтнууд чанаргүй бараа шахах явдал гардаг, алдагдалтай ажиллаж байгаа, иргэдэд хаалттай байдаг, хүнд суртал гаргаж байгаа талаар шүүмжилж байсан юм. Өнөөгийн байдлаар уул уурхай, эрчим хүч, авто зам засвар, түлш, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийн салбарт төрийн өмчит 90 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаагаас  оны эхний хагас жилийн байдлаар 72.7 хувь нь алдагдалтай ажилласан аж. Энэ асуудалд онцгой  анхаарч, шаардлагатай  ажлыг хийхийг Д.Сугарт үүрэг болгожээ.

 Төрийн мэдлийн бүх компаниуд цахим хуудастай болж түүндээ мэдээллээ байршуулах ажлыг хийж эхэлжээ.Мөн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг хараат бус байлгах талд анхаарч журам батлаж иргэний нийгмийн байгууллагаас 360-аад хүнийг нийт төрийн өмчит компанийн ТУЗ-д оруулах ажлыг хийж байгаа аж. Тэдгээр хүмүүсийг хараат бус байлгахын тулд төсвөөс цалинжуулах саналтай байгаа юм байна.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж