Иж бүрэн хөргөгч “La Cambusa”

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

Иж бүрэн хөргөгч “La Cambusa”

Дэлхийд алдартай Италийн хөргөгч үйлдвэрлэгч Meneghini компани “La Cambusa” хэмээх шинэлэг загварын хөргөгч үйлдвэрлэжээ. Кофе чанагч, шарах шүүгээ, хавтгай дэлгэцтэй зурагт, гал тогооны хэрэгсэл хийх олон тасалгаатай гэдгээрээ энэ хөргөгч онцлогтой.

Meneghini компанийн зүгээс хэрэглэгчдийн тав тухыг олон талаас нь хангасан, иж бүрэн учраас уг бүтээгдэхүүнээ орчин үеийн гал тогооны хамгийн тансаг хэрэглээ болно гэдэгт итгэж байгаа гэнэ. “La Cambusa” хөргөгч 41.500 ам.долларын үнэтэй юм байна.

Э.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж