Кира Найтли “W” сэтгүүлд зочлов

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

Кира Найтли “W” сэтгүүлд зочлов

Холливудын дур булаам бүсгүйчүүдийн нэг жүжигчин Кира Найтли “W” сэтгүүлд зочилж, сонирхолтой ярилцлага өгчээ. Төгс гэмээр бие галбиртай тэрбээр үргэлж эрчүүдийн хараа булаадаг ч богино банзал, бариу жинс өмсөх тун дургүй гэнэ. Түүний хэлснээр хэт богино банзал, бариу жинс биед тааламжгүйгээс гадна ёс суртахууны хувьд зохимжгүй гэнэ. Кирагийн үзээд, үзээд уйдамгүй, хамгийн дуртай кино нь 2005 онд дэлгэцнээ гарсан, Францын “The Beat that My Heart Skipped” гэх кино аж. Энэ тухай тэрбээр ярилцлагадаа дурдсан байна.

“W” сэтгүүлийн хавтсанд Кирагийн “Chanel”-ын даавуун хүрэмтэй, бадмаараг шигтгээтэй цагаан алтан гоёл бүхий зургийг хэвлэжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж