Раллигийн ирэх жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн “FORD”-гүйгээр өрнөх нь. Америкийн зохион бүтээгчид санхүүгийн хүндрэлийн улмаас дэлхийн аваргад оролцох боломжгүй болсон тухайгаа өчигдөр албан ёсоор зарлажээ. Энэ талаар “FORD” компанийн Европ дахь дэд ерөнхийлөгч Роелан ди Ваард компанийн Facebook хуудсанд мэдээлсэн байна.
Компанийн Европ дахь борлуулалт энэ жил 19 хувиар буурах урьдчилсан үзүүлэлт гарсан тул санхүүгийн нөхцөл байдал хүнд байгаа гэнэ. Тиймээс раллигийн ДАШТ-д зарцуулах хангалттай хэмжээний санхүүгийн эх үүсвэргүй болсноо компанийн зүгээс хүлээн зөвшөөрчээ.
С.ЦЭЛМЭГ