Төгсөгчдийг хөгжүүлэх хөтөлбөр эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

Төгсөгчдийг хөгжүүлэх хөтөлбөр эхэллээ

“Оюутолгой” ХХК-иас уул уурхайн чиглэлээр их, дээд сургууль төгсөгчдөд зориулсан “Шинэ төгсөгчдийг хөгжүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлэх гэж байгаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус компани Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг юм байна. Үүний нэг болох төгсөгчдийг хөгжүүлэх хөтөлбөрийг 2011 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа аж. Энэ жил хоёр дахь удаагийн элсэлтээ авч байгаа бөгөөд хөтөлбөрт хамрагдсанаар нэг жилийн хугацаанд өөрийгөө хөгжүүлэх, “Оюутолгой” компани болон гадаадын уул уурхайн компанид дадлагажин, суралцах боломжтой юм байна. Хөтөлбөрт химийн инженер, санхүү, маркетинг зэрэг сургалтуудад хамрагдан ганцаарчилсан зөвлөхтэй хөтөлбөрт хамрагдах боломжтой ажээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж